Дурсамж(сайхан байждээ 10 жил минь)

2008-11-25,14:53


 
 

********

Арван жилийн дурсамж санагдахад

Ангийн нөхөд багшаа эргэн дурсаарай

Алдрай насны нандин бүхнээ

Аялгуу дуундаа дуундаа шингээж дуулаарай

Хайр гэрэлтсэн багшийнхаа харцанд

Халуун дулаан инээж сайн яваарай

Хамгаас дотно гэр бүл ангиа

Хайртай сургуулиа дурсан санаарай

 

 

 

1

Одооноос арван жилийн өмнө би жаахан маамуу байсан

Юуч мэдэхгүй жаахан жаал эрдмийн зүг алхсан

Чи ч гэсэн анд минээ эгдүүтэй маамуу байсан

Би багшдаа хэлье би таньд зөндөө талархсан

Нар туссан том цонхоор нойрмогхон нүдээрээ ширтээд л

Надаас чамд гээд хайрын захиаг дамжуулан шидээд л

Надад хайртай хөөрхөн охины нүд нь зүрхний гүнд шигдээд л

Насаа элээж хагацах болцон одоо ирээдүйгээ шийдээд л  

Миний сэтгэлд мөнхөрч үлдсэн дурсамжит үесүүдэд

Үргэлж цугтаа байхыг бодсон найзынх нь хүсэл

Сурагч насны босгыг алхсан харин одоо орхиж байна

Сургуулийн гадаа местен дээрээ суудаг сэтгэл даарсан байна

Хааяахан зарим алдаа гаргаж зэмлэл хүртдэгсэн

Хамтдаа гэсэн уриа зүрхнээс нэгдэн бүрддэгсэн

Ангийн хурал гээд нэг нэгээрээ ниулимс дуслуулна

Андууддаа хэлсэн үгээ зүр зүрхэндээ дуслуулна

*********

 

Арван жилийн дурсамж санагдахад

Ангийн нөхөд багшаа эргэн дурсаарай

Алдрай насны нандин бүхнээ

Аялгуу дуундаа дуундаа шингээж дуулаарай

Хайр гэрэлтсэн багшийнхаа харцанд

Халуун дулаан инээж сайн яваарай

Хамгаас дотно гэр бүл ангиа

Хайртай сургуулиа дурсан санаарай

 

2

Дурсан санасан нулимс ширгээгүй яг одоо гарчихъя гээд л

Нүднээс гарах тэр хурыг сэмжин үүлээр арчъя гээд л

Андаа сэтгэлээ тогтоогоод жаахан байзана

Асгарах аягүй гое үгээ хэлье найз нь

Шоголдог, тоголдог, тусалдаг, дэмждэг охидууд минь одоо баяртай

Тэвэдэг, дэвэрдэг мууддаг сайнддаг нөхдүүд минь одоо баяртай

Та нартай өнгөрүүлсэн дурсамж бүхэндээ хайртай

Тэр нартай өдөр уулзацгаая баяр хөөртэй

Аз жаргалай хайр арван жилд тохиож билээ

Анхны хайр минь гээд анхны дуугаа зохиож билээ

Үе тэнгийн хөөрхөн охинтой би хайраар жигүүрлэсэн

Үүрдийн үерхэл байг гээд хайраа шувуу шиг жиргүүлсэн

Эрдэм номын энэрэнгүй энэ танхимд бид анх цугалсан

Юуч мэдэхгүй жаахан жаалууд эрдмийн зүг зүгэлсэн

Хүссэн нас өссөн тэгээд арван жилээ төгссөн                                      

Халуухан тэврэлт үлдээгээд зам замаа хөөсөн

 

 

 

********

Арван жилийн дурсамж санагдахад

Ангийн нөхөд багшаа эргэн дурсаарай

Алдрай насны нандин бүхнээ

Аялгуу дуундаа дуундаа шингээж дуулаарай

Хайр гэрэлтсэн багшийнхаа харцанд

Халуун дулаан инээж сайн яваарай

Хамгаас дотно гэр бүл ангиа

Хайртай сургуулиа дурсан санаарай

 

Зүрх зүрхэндээ үлдэх сайхан дурсамжуудыг эргэн санаад,

сэтгэлээн бариад, нүдээн аниад энэ дууг сонс

 

 3

Яг үнэндээ яг үнэндээ мандах наран ангид минь л мандаж байсан

Ямар ч үед багш минь бидэнд хүүхдүүд шигээ л хандаж байсан

Яагаад ч юм сална гэхээр сэтгэл дотор гандаж байсан

Ялгаагүй та нарын минь ч бас сэтгэл дотор цантаж байсан

Бид бүгдээрээ нэгдэж чадсан нэгдэж чадсан гэр бүл

Энэ үгээрээ бие биесээ налан түшиж тэргүүл

Хаврын анхны бороо шиг бидний сэтгэл шаагьж байна

Хааяа бас энэ нөхөрлөлийг амьдрал шалгаж байна.

Өө нараа тунгулаг нараа та нар минь энэ нарыг хараа

Өчигдөрхөн юм шиг санагдаж байна үнэхээр сайхан байлаа

Яг л ийм л гэгээлэг бай битгий барай

Амьдралын саадыг дурсамжаараа туулаад харай

Дуулж байна шүү бас уйлж байна шүү нулимс халиал

Усан нүдээр хайраа ширтэн өнгөрснөө яриал

Намар нийлээд хавар хагацлаа сэтгэл хоосорлоо

Найзынх нь зүрхэнд нь баяр гүуниг хоссоллоо 

 

*******

Арван жилийн дурсамж санагдахад

Ангийн нөхөд багшаа эргэн дурсаарай

Алдрай насны нандин бүхнээ

Аялгуу дуундаа дуундаа шингээж дуулаарай

Хайр гэрэлтсэн багшийнхаа харцанд

Халуун дулаан инээж сайн яваарай

Хамгаас дотно гэр бүл ангиа

Хайртай сургуулиа дурсан санаарай

 

 
 
 

 

 
 
 
 

 

 

бичсэн: zula төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2075 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

haha nuguuduh bh shiv hehe big grin
hiphop хэзээ бичсэн: 17:29, 2009-02-08 | Холбоос | |
wow goe yumaa winking
hen negen (зочин) хэзээ бичсэн: 15:53, 2008-12-10 | Холбоос | |



:-)